Угтаалцайдам сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Халиугчин Боролзой хошуу.
Талын-уул, Асгат, Хар чулуут гэсэн 3 багтай.
Төв аймгийн баруун хойд хэсэгт:
Төв аймгийн Баянхангай, Цээл, Заамар, Лүн, Жаргалант, Баянцогт сумтай хиллэдэг.
Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1160 м өргөгдсөн.
Уртраг 1050, 25’
Өргөрөг 480, 16’ –нд оршдог.
Газрын гадаргын өндөр харилцан адилгүйгээс 900-1700 м байдаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Баруун болон өмнөд хэсгээр тэгшивтэр гадаргатай уул нурууг тусгаарласан. Тээл, Цээл, Ятуутын хөндий оршино.
Хамгийн том гол нь Халиугчин 7 км урсдаг Өвөр асгат, Ар-Асгат, Долоон тэмээт, Сондуул, Зүлэгт, Номт, Сэвсүүл зэрэг булаг шандтай.
Цаг уурын нөхцөл.Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Жилд дундажаар 381 мм хур тунадас ордог. 1 дүгээр сарын дундаж температур -23,4 0С, Жилийн дундаж салхины хурд 18 м/с, Жилийн дундаж тундасны нийлбэр 504,8 мм.
Газар нутаг. Нийт газар нутгийн хэмжээ 154789 га.