• 70276908
  • tuvshuu10280731@gmail.com.com
БАЯНХАНГАЙ, УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР СУМДЫГ ХОЛБОХ 122,4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122,4 км хатуу хучилттай автозам"-ын төсөл ийнхүү бодит ажил хэрэг болж өчигдөр албан ёсоор барилгын ажил эхэлж байна.

Энэхүү авто зам нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар "Хүнс үйлдвэрлэгч-Экспортлогч орон" болох бодлого, зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц болох юм.

Мөн автозамыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, орон нутгийн хөгжил хийгээд иргэдийн амьдралын чанар сайжрах нөхцөл бүрдэх юм.

Тус автозамын барилгын ажил нь үндсэн 4 хэсгээс бүрдэж байна. Үүнд:

1-р хэсэг: УБ-Арвайхээр чиглэлийн А0301 авто замаас-Угтаалцайдам сумын 1-р баг хүртэлх 32,5 км автозам, гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК,

2-р хэсэг: Угтаалцайдам сумын 1-р баг-Угтаалцайдам сумын төв хүртэлх 18,1 км автозам, гүйцэтгэгчээр "Ди Вай Кей Би" ХХК,

        
    	    
        <div style= 2022-06-17 12:55:10