• 70276908
  • tuvshuu10280731@gmail.com.com
“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН 2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД AMЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХӨДӨЛМӨРЧ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, аймгийн 2022 оны "Ногоон хөгжил Баялаг бүтээгчдийг дэмжих" жилийн хүрээнд 2005 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг "Нэг сум-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд 27 сумын 254 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн 250 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж, нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд тогтмол идэвх санаачлагатай оролцдог Угтаалцайдам сумын иргэн Ж.Давааням Аймгийн хүндэт тэмдэгээр шагнагдлаа..

2022-11-07 00:00:00