• 70276908
  • tuvshuu10280731@gmail.com.com
Номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

СОЁЛЫН ТӨВ , НИЙТИЙН НОМЫН САН ЕБС-ийн захиргаа хамтран "Сүүн бэх "зохиолчдын эвлэлийн зохиолчдыг урьж номын баяр хийлээ. Бага ангийн сурагчдын дунд жүжигчилсэн тоглолт ,уран уншлага, ангиараа шүлэг, тусгаар тогтнол шүлгийн уралдаануудын тэргүүн байранд шалгарсан номеруудын хэсгээс уран бүтээлч нартаа үзүүллээ. "Сүүн бэх" зохиолчдын эвлэлийн зохиолчид хүүхдийн уран зохиол ,үлгэрийн талаар ярилцаж шүлгээ дуудацгааж хүүхэд насны дурсамжаа хуваалцсан сайхан өдөр байлаа. Мөн дурсгалт газрууд Хадбаатар аваргын музей ,тэртээ 1965 оны их түймрийн аюулд өртөн халуун амиа алдсан 9 оюутны хөшөө,Хурдан ажнайн хөшөө зэргийг танилцууллаа. Уран бүтээлчид Сургуулийн номын санд хүүхэд залуучуудад хэрэгтэй 80ширхэг ном ,Соёлын төвийн нийтийн номын санд 110 ширхэг ном хандивлалаа.

2022-11-21 12:05:25